Тод манлай уяач Ц.Дуламсүрэн өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвд хаврын морин уралдаан, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах асуудлаар мэдээлэл өглөө.
Тод манлай уяач Ц.Дуламсүрэн “Хаврын эрлийз морьдын уралдаан бол өв соёл биш. Хүүхдийн эрхийг зөрчиж байгаа маш том бүдүүлэг алдаа.
Допинг буюу эм тариагаар бордоод галзууруулчихсан адууг насанд хүрээгүй хүүхдээр унуулаад ашгийн төлөө уралдаж байна. Тийм эрлийз морийг насанд хүрсэн та нар ч унаад уралдах боломжгүй. Нисэж үхнэ шүү дээ. Үхлийн нүх ухаж байгаад “Аз чинь байвал харайгаад гар. Азгүй бол үх” гэж байгаагаас ялгаагүй.
Өчигдөр М.Нарантуяа-Нара гишүүн хүүхдийн эрх ярьсан чинь “Мал мэдэхгүй Нара, морь ярилаа” гэх юм. Тэр огт морь ярьсангүй, хүүхдийн эрх л ярилаа. Тэнд байгаа гишүүд бүгд хүүхдийн эрхийн талаар ярьсан.
Хүүхдийн эрхийн талаар ярих мэргэжилтэн, байгууллагын хүмүүсийг “Ча гэх ямаагүй, чү гэх морьгүй юм байж бүү ярь” гэж доромжлох юм.
Хүүхдийн эрхийн төлөө монгол хүн бүр дуугарах эрх нь бий” гэдгийг онцлон хэллээ.