“МОНТЕ-КАРЛО-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон монголын циркийн уран бүтээлчдээ хүлээн авч уулзлаа

Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохион байгуулагдсан “Монте-Карло-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон Монголын циркийн уран бүтээлчдийг ССАЖЗ-ын сайд Ч.Номин хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Циркийн олимп хэмээгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай уран нугараачид, акробатчид онцгой амжилт гаргаж, алт, хүрэл цом хүртжээ.

Тухайлбал:

  • Т.Буд багштай “X-Roses” уран нугараачид “New Generation category” төрөлд АЛТАН ЦОМ
  • “Монгол циркийн хөгжлийн төв” ТББ-ын продюсер Н.Эрдэнэ, Н.Энхболд багштай акробатын залуу жүжигчид “Ultra Jump” үзүүлбэрээр ХҮРЭЛ ЦОМ
  • МУГЖ Б.Баттулга насанд хүрэгчдийн төрөлд “Strongman” үзүүлбэрээр ТУСГАЙ ШАГНАЛ хүртэж, Монголын циркчид амжилттай оролцжээ.

 Мөн 8 настай Б.Чингүүнжин “Монте-Карло-47” наадмын хамгийн бяцхан оролцогчоор тодорч, 2 метрийн өндөр тулгуур дээр 8 минут тогтсон амжилт үзүүлсэн байна.

 

 

Санал болгох мэдээ

Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /2026.06.17/ Хот суурин газрын ногоон …