Куба улс нүдний чиглэлээр хамтарсан эмнэлэг байгуулах хүсэлтэй байна

imagesЭрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч ноён Омар Лауро Мерреро Бетанкуртыг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр дэд сайд ” Куба улстай оюутан солилцоог нэмэгдүүлэх болон тус улсын эрдэмтдийг урьж сургалт явуулж мэргэжилтэн бэлтгэх” тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Харин ноён Омар Бетанкурт “хамтын ажиллагааны хүрээнд нүдний чиглэлээр хоёр улсын хамтарсан эмнэлэг байгуулах” хүсэлтэй байгаагаа хэлжээ.  Мөн Куба улс нь олон төрлийн эм, вакцин үйлдвэрлэдэг тул эдгээрээс манай улсад нийлүүлэх боломжтой гэдгийг ч дурьдсан байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Тоглолт тойрсон “Дэд бүтэц”

МУГЖ дуучин Т.Ариунаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тоглолтоо хийнэ. Түүний эмэгтэйчүүдийн баярт зориулсан анхны тоглолт. …