“AI Medi Mongolia” байгууллага “Sebbin” брэндийн “Хөхний имплант”-ийг Монгол улсад албан ёсоор нэвтрүүлэв

“AI Medi Mongolia” эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага өнөөдөр /2025.02.08/ “SM” мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Монголын Нөхөн сэргээх, гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй “ТОД МӨР-III” эрдэм шинжилгээний хурлын үеэр Франц улсын “Sebbin” брэндийн “ХӨХНИЙ ИМПЛАНТ”-ийг Монгол улсад нэвтрүүлснээ албан ёсоор зарлалаа.


“Sebbin” брэндийн Азийн бүсийн борлуулалт хариуцсан маркетингийн менежер Жан Жина Франц улсын “Sebbin” брэндийн “ХӨХНИЙ ИМПЛАНТ” дэлхийн 73 улсад хүлээн зөвшөөрөгдөн өргөн ашиглагдаг гэдгийг танилцуулга мэдээлэл хийх үеэрээ дурдав.

Мөн “Sebbin” брэндийн “ХӨХНИЙ ИМПЛАНТ” нь Европын холбооны “СЕ” стандарт ISO-13485, ISO-14607 стандарт болон GMP стандартуудын шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн  гэв.

“Sebbin” брэндийн Азийн бүсийн борлуулалт хариуцсан маркетингийн менежер Жан Жина: “AI Medi Mongolia” эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагын урилгаар Монгол Улсад “Sebbin” брэндийн хөхний “ХӨХНИЙ ИМПЛАНТ”-ийн танилцуулахаар хүрэлцэн ирээд байна. Манай “Sebbin” брэнд нь 40 жилийн түүхтэй. Франц улсад  “үндэсний брэнд”  хэмээн нэрлэгдэх хэмжээний томоохон үйлдвэрлэгч. Нийт 73 улсад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Монгол Улсад “ХӨХНИЙ ИМПЛАНТ”-ийг   албан ёсоор нэвтрүүлж байгаадаа баяртай байна.

“AI Medi Mongolia” эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагын Захирал Г.Мөнх-Оргил: Манай байгууллага гоо сайхны мэс засал болон арьс гоо засал, эмэгтэйчүүдийн мэс заслын практикт түлхүү ашиглагддаг эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлдэг. Гоо сайхны мэс заслын чиглэлд нүүрний бүх төрлийн суулгац-хамрын имплант, эрүү, духны имплант, чийгшүүлэх, филлер тарилга болон дархлаа дэмжих мульти минериал-5  тариануудыг импортоор оруулж ирдэг.

Харин тоног төхөөрөмжийн хувьд HIFU – 6D аппаратыг нийлүүлдэг бөгөөд хамгийн сүүлд 2022 онд  БНСУ-ын “NTL Healthcare” компанийн “CerviCare AI System” буюу “Хиймэл оюун ухаанд суурилсан Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг оношилгооны систем”-ийг Монголдоо нэвтрүүлсэн. “CerviCare AI System”-ийг улсын болон хувийн эмнэлгүүд эмчилгээндээ  өргөн цар хүрээтэй ашиглаж байна.

2025 онд  Франц улсын “Sebbin” брэндийн “ХӨХНИЙ ИМПЛАНТ”-ийг Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлэн  “ТОД МӨР-III” эрдэм шинжилгээний  хуралд оролцож буй  эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилтнуудад  танилцуулж байгаадаа баяртай байна.

 

 

 

Санал болгох мэдээ

О.Алтангэрэл: Хохирогчдын мэдээлэлд дурдсан зарим мэдээлэл цагдаагийн байгууллагад байхгүй, үнэнтэй нийцэхгүй ташаа мэдээлэл байна

Гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан хэрэг, хэргийн мэдээлэлтэй холбоотойгоор  Хууль зүй, дотоод хэргийн …