Б.Баярсайханыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргаар томиллоо

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргаар Б.Баярсайханыг томиллоо.
Өнөөдөр (2025.02.21) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Б.Баярсайханд үүрэгт ажлыг нь хүлээлгэж өглөө.


Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан “УИХ-ын гишүүнээр ажиллахдаа батлуулсан хууль, батлагдах хуулиудын хэрэгжилтийг хангаж нөлөөллийн соён гэгээрүүлэх ажлыг үр дүнтэй хийж хүүхдээ хайрладаг аз жаргалтай гэр бүл, амар тайван нийгмийг бүтээхийн төлөө хичээн зүтгэх болно.” гэв.

Б.Баярсайхан нь Эрх зүйч, Сэтгүүлч мэргэжилтэй, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их хурлын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан.
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа ШУТИС-ийн багш, удирдлагуудтай хамтран тухайн үеийн УИХ-ын гишүүдэд хүүхдийн үдийн цайг үдийн халуун хоол болгох саналыг танилцуулж, санаачилсан хүмүүсийн нэг юм.

 

 

Санал болгох мэдээ

УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2025.03.17) 10 цаг 00 минутад …