Х.Нямбаатар: Нийтийн тээврийн салбарын инженер, техникийн ажилчдын цалинг нэмэгдүүлж, жигдрүүлнэ

Сар шинийн өдрүүдэд буюу гуравдугаар сарын 1-4-ний өдрүүдэд өдөрт 949 автобус үйлчилгээнд явж, нийт 492.794 зорчигч тээвэрлэлээ.

Үүнээс бэлэн мөнгөөр өдөрт дунджаар 15 мянган зорчигч зорчдог талаар нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.

Нийслэлийн нийтийн тээвэрт гүйцэтгэлийн үр дүнд суурилсан тогтолцоог нэвтрүүлж, инженер, техникийн ажилчдын цалинг нэмэгдүүлж, жолооч нарын цалинтай адил жигдрүүлэх, жолооч автобусны эцсийн буудалд удаан зогсохгүй хийдэлгүй ажиллах, жолооч хувьдаа бэлэн мөнгө авдаг байдлыг таслан зогсоох, автобусны камерын системийг гүйцэд ашиглах зэрэг асуудлыг шийдвэрлэхийг хотын дарга Х.Нямбаатар шуурхай хуралдаанаар үүрэг болголоо.

 

Санал болгох мэдээ

“Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл бүртгэнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон …