А.Баяр: Авто машины татварыг нэмснээр хотын авто замын сүлжээг өргөтгөн сайжруулах, түгжрэлийг шийдэх зорилготой

Иргэн О.Отгонтөгс авто машины татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан хотын удирдлагуудад шаардлага тавьсныг НИТХ-ын дарга А.Баяр хүлээн авч, уулзлаа.

НИТХ-ын дарга А.Баяр “Иргэний нийгмийн байгууллага иргэдийнхээ, та бүхнийхээ үгийг сонсох үүрэгтэй. Тиймээс иргэн, төр хоорондоо ойлголцож, хамтраад асуудлаа давах нь чухал. Авто машины татварыг нэмснээр Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн сайжруулах, тэг зогсоход бэлэн болчихсон түгжрэлийг шийдэх зорилготой. Нийслэл Улаанбаатар олон төвт хот болон өргөжих, сууриа тавьж, бүтээн байгуулалтаа шинээр төлөвлөсөн, иргэн амьдрахад таатай, цоо шинэ хот болох нөхцөл, суурь нь бэхжээд бид итгэл үнэмшил дүүрэн ажиллаж байна. НИТХ-аас гарч байгаа шийдвэрээ бид иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод танилцуулж байгаа. Цаашид ч энэ зарчмаа алдахгүй. Мэдээлэл дутуугаас, олон нийт мэдээлэлгүй байдлаас төр, иргэн хоорондын үл ойлголцол үүсдэг. ” гэлээ.

 

Санал болгох мэдээ

Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.26) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Нийгмийн …