Жүжигчин Г.Эрхэмбаяр “Галбингаа” уран сайхны киног эхнэртээ зориулан бүтээжээ

Төрийн соёрхолт, МУСГЗ Ш.Гүрбазар зохиолыг нь бичиж, Б.Жаргалсайхан найруулсан эх үрс, энэрхүйн тухай “Галбингаа” гэр бүлийн драм уран сайхны кино 5-р сарын 8-аас бүх кино театруудын дэлгэцнээ гарна.

Энэхүү кино нь “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаярын анхны бие даан продюсерласан бүтээл бөгөөд “эхнэртээ зориулсан бүтээл” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.

Мөн киноны ерөнхий продюсероор “Spirit mining” компанийн ерөнхий захирал Д.Мягмарсүх, гол дүрд Ардын жүжигчин Ж.Оюундарь, Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар болон Г.Нарансолонго, Г.Эзэнмөнх, Э.Намуун, Г.Эрхэмбаяр, Т.Хулан нар ажиллажээ.

Зохиолч Ш.Гүрбазар киноны нэрний тухайд “Галбингаа гэдэг нь бурхан багшийн найман хотын нэг. Энэрэхүйн амар амгалангийн хотын дээгүүр дүүлэн нисдэг үзэсгэлэнт шувууг хүмүүс ийнхүү нэрлэжээ. Аугаа их энэрэхүйг хүн хүндээ өгнө гэдэг Галбингаа шувуу донгодохын дайны баяр баясгалан юм аа” хэмээн тайлбарлажээ.

Хүн хүнээ хайрлах, энэрэх сэтгэлийн нандин мэдрэмжийг илэрхийлсэн, яг л хуучны сайхан кино шиг он дамжин мөнхрөх нэгэн сайхан бүтээл ийнхүү мэндэлж, 5-р сарын 8-аас бүх кино театруудын дэлгэцнээ гарах нь ээ.

Киноны товч тайлбар: Цогт, Энх-Үүлэн нар таван жил ханилсан, бие биедээ хайртай, хангалуун амьдралтай ч хүүхэдтэй болж чадаагүй учраас амьдралд нь нэг зүйл дутуу мэт санагдана. Нөгөө талд, Сэргэлэн, Буянаа нар олон хүүхэдтэй, гэхдээ амьдралын боломж тааруухан гэр бүл. Буянаа дөрөв дэх хүүхдээ буюу одонгийн хүүхдээ төрүүлэх гэж байх үед түүний төрсөн дүү Оюунгэрэл эмч эгчийнхээ хүүхдийг Цогт, Энх-Үүлэн нарт өргүүлэх санал гаргана.

 

 

Санал болгох мэдээ

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн орон нутгийн байгууллагуудыг автомашинаар хангах ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхийг даалгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хүүхдийн …