“Эрдэнэс Тавантолгой” ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн арилжаагаар 7 багц буюу 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Эрчим хүчний нүүрсний эхний 5 багц /32,000 тонн/ арилжаанд 2 оролцогч, хоёр дахь 2 багц /12,800 тонн/ эрчим хүчний нүүрсний арилжаанд мөн 2 оролцогч оролцож, хэлцэл хийгдлээ. Компани зах зээлийн уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорьж байна.

2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс ТавантолгойХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …