Өсвөрийн жудочид Азийн аваргаас ганзага дүүрэн ирлээ

indexБНХАУ-ын Хайнань хотноо болсон “Өсвөр үеийн долоо дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс манай тамирчид ганзага дүүрэн иржээ.

Ази тивийн 22 орны жүдочид өрсөлдсөн уг тэмцээнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Мөнгөө, 81кг-д Э.Мөнхжаргал нар алтан медаль хүртсэн байна. Харин эмэгтэйчүүдийн 48кг-д Э.Энхрийлэн, 57кг-д Б.Хулан, -70кг-д н.Хонгорзул нар мөнгөн медаль, -52кг-д н.Алтанцэцэг, 63кг-д н.Даваасүрэн нар хүрэл медаль хүртжээ. Манай тамирчид нийт 7 медальтай эх орондоо ирсэн байна.

index

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …