Ирэх оноос “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл”-ийн төлбөрийг ам.доллароор авахгүй

imagesИрэх 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл”-ийн төлбөрийг ам.доллароор хийхийг хоригложээ.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 34,5-д “Америк доллараар илэрхийлсэн төлбөр, зардлын тооцоог хийхдээ төлбөр хийх тухайн өдрийн Монголбанкнаас тогтоосон албан ёсны ханшийг баримтална” гэсэн заалтыг байдаг. Гэтэл Сангийн яамны Төрийн сангийн газраас Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4,2-д “Улсын болон орон нутгийн төсөвт, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно” гэж заасныг дагаж мөрдүүлэх болж дээрхи шийдвэрийг гаргасан байна.

Сонирхуулахад, ашигт малтмалын ашиглалтын болон хагуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ээлжит жилийн төлбөрөө Ашигт малтмалын газарт тушаадаг юм байна.

index

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн …