“Кармен” дуурийг шинэчлэн тавих гэж байна

Францын нэрт хөгжмийн зохиолч Ж.Бизегийн алдарт “Кармен” дуурийг ДБЭТ-ын хамт олон шинэчлэн найруулж үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

Анхлан 1984 онд найруулагч Л.Эрдэнэбулган чин эрмэлзлэлээр үзэгчдийн хүртээл болж байсан тус дуурь тухайн цагаас хойш одоог хүртэл тавигдахдаа тайз, гэрэл, чимэглэл, хувцас хэрэглэл гээд бүхий л зүйл нь яг тэр хэвээрээ тоглогдсоор ирсэн байна. Олон жилийн турш тайз нь нэг л хэвээр байж, хувцас, жижиг хэрэгсэл нь элэгдэж хуучирсан тул үзэгчдэд жүжиг бүхэлдээ муу болсон мэт харагдаж үзүүлэлтийг бууруулж байсан аж. Тиймээс театрын захиргаа дүгнэлт хийж, шинээр тавихад шаардагдах төсөв хөрөнгө олгох хүсэлт ССАЖЯ-нд тавьсныг хүлээн авч “Кармен” дуурь үзэгчдэд шинэлэг хэлбэрээр хүрэх болжээ.

Дуурийн найруулагчаар удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, ерөнхий зураачаар театрын ерөнхий зураач Г.Ганбаатар нар ажиллаж байна. Театрын тайзнаа өндөр гэгчийн угсармал хана цайз босгон, эргэдэг тайзыг дөрвөн хэсэгт хувааж үзэгдэл бүрийн өнгийг илтгэсэн зураг, тоноглол байршуулсан байгаа аж. Кармен дуурийн нээлт энэ амралтын өдрүүдээр буюу 12-р сарын 14,15-нд болох юм.

index

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …