“Хүннү Эйр” Улаанбаатар–Эрээн чиглэлийн нислэгийг 7-р сарын 10-ноос өдөр бүр эхлүүлнэ

Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ.

Хоёр орны худалдаа, аялал жуулчлалын чухал зангилаа гэгддэг Эрээн хот руу хийх энэхүү нислэгийн нэг талын тийзний үнэ 325000-өөс (Эрээнээс Улаанбаатар чиглэлд 345 000-өөс) эхлэх ба зөвшөөрөгдөх тээшний хэмжээ 20 кг, гар тээш 5 кг байх юм.

Эрээн хот руу газраар арав орчим цаг зарцуулдаг байсан маршрутыг 1 цаг 15 минутын нислэгээр товчлох боломжтой болсон бөгөөд нислэг орчин үеийн дэвшилтэт Embraer 190 онгоцоор үйлдэгдэнэ.

 “Хүннү Эйр” компани одоогоор Бээжин, Алматы зэрэг Азийн эдийн засгийн төвүүд рүү тогтмол хуваарьт нислэг үйлдэж байгаа бөгөөд дахин сэргээж буй тус чиглэл нь хоёр орны жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, хил орчмын худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чухал алхам болохыг компанийн зүгээс онцолж байна.

Нислэгийн тийзийг www.hunnuair.com болон 7000-1111 дугаарт холбогдон худалдан авах боломжтой бөгөөд дотоодын тийз борлуулах агентууд болон гадаад борлуулалтын сувгуудаар мөн борлуулагдаж байна.

 

 

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана

Улсын Их Хурлын ээлжит чуулганы завсарлагын хугацаанд гишүүд парламентын үйл ажиллагаа, баталсан хууль тогтоомжийн талаар олон …