“Нүүдэлчин-2025” соёлын фестивалийн үндэсний бөхийн барилдаанд Улсын начин Э.Сумьяабат түрүүлэв

Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Нүүдэлчин-2025” Дэлхийн соёлын фестивалийн үндэсний бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

Улс, аймгийн цолтой 64 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, Монгол Улсын начин Э.Сумьяабат түрүүлж, Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат аймгийн арслан Ц.Лувсан-Адьяа үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Монгол Улсын заан Д.Баасандорж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, улсын начин Д.Төрболд нар шалгарлаа.

Наймд аймгийн арслан П.Өсөхбаатар, аймгийн арслан Т.Эрболат, цэргийн арслан Г.Жамбалдорж, аймгийн начин М.Өгөөдэй нар үлдэв.

 

 

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …