Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах, сэргээн хөгжүүлэх зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд дөрөв дэх жилдээ наймдугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Тус фестивалийн шагайн харвааны тэмцээнд долоон багийн 6-16 насны 56 харваач өрсөлдлөө.Тэмцээнд Төв аймгийн Бүрэн сумын харьяат А.Хаш-Эрдэнэ ахлагчтай “Цэц баян” баг түрүүлсэн бол дэд байрт тус сумын “Өсөх ирээдүй” баг оров. Удаах байрт Дорноговь аймгийн “Номт даншиг” баг, Багахангай дүүргийн “Цэц” баг, Хэнтийн аймгийн “Хан Хэнтий” баг орлоо.
2000 жилийн түүхтэй шагайн харвааны тэмцээн Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн тэмцээний төрөлд дөрөв дэх удаагаа багтсан бөгөөд өнгөрсөн жилийн тус тэмцээнд Дорноговь аймгийн “Номт даншиг” багийн харваач Г.Алдар түрүүлж байв.


Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл