“Нүүдэлчин-2025”: Өсвөр бөхийн барилдаанд Б.Батбилгүүн түрүүлэв

“Нүүдэлчин-2025” дэлхийн соёлын фестивалийн нийтийн монгол бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, залуу бөх С.Баянжаргал түрүүлж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат залуу бөх Г.Лувсандорж үзүүрлэв.

Дөрөвт  Налайх дүүргийн бөх  Э.Баатар, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат бөх З.Мягмаржав нар үлдлээ.

Харин өсвөр бөхийн барилдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, сумын заан Б.Батбилгүүн түрүүлж, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын шандас Э.Тэмүүлэн үзүүрлэв.

Дөрөвт Говь-Алтай аймгийн бөх, аймгийн шонхор Н.Хангарди, Налайх дүүргийн бөх, аймгийн шонхор Ч.Амин-Эрдэнэ нар шалгарлаа.

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …