Хятад дахь могойн харш /видео, фото/

Хятадад “Могойн хаан” нэрээрээ алдартай 62 настай ноён Янг Хонгчан могойн аж ахуй эрхлэдэг нэгэн юм. Түүний гэр болон хашааг гаднаас нь харахад эгэл жирийн мэт харагдах ч дотор нь нэвтэрвэл жинхэнэ аймшиг угтах аж. Тодруулбал, тэрээр мянга мянган хорт могойг тэжээж, өсгөж үржүүлэн худалдаалдаг юм байна. Тиймээс түүний гэрийг хүмүүс “Могойн харш” хэмээн нэрлэдэг ажээ.

Zisiqiao-snake-village-550x366

Хятадууд могойг анагаах ухаан болон, гоо сайхны бүтээгдэхүүн, хоол хүнсэнд ихээр ашигладаг тул Янг могойн аж ахуй эрхлэх болжээ. Тэр могойн аж ахуй эрхлэхээс өмнө буюу 4 жилийн тэртээ 10 мянган юунь олох гэж зүтгэсэн маш ядуу амьдралтай байсан бол одоо могойн өндгийг 30 мянга, зулзган могойг 50 мянган юаниар худалддаг ажээ.

Zisiqiao-dried-snakes-550x366

Түүний гэрт одоогоор 160 гаруй төрлийн могой байгаа гнэ. Мөн тэрээр жилд 3 сая гаруй могой худалддаг байна.


index

Санал болгох мэдээ

Өмнөд Солонгосын хэрэглэгчид тансаг зэрэглэлийн барааг алт шиг үнэ цэнэтэй гэж үзэх болжээ

Францын тансаг зэрэглэлийн Chanel брэнд шинэ оны эхний сараас л Өмнөд Солонгосын гол бүтээгдэхүүний үнийг …