Гэмт хэргийн тухай мэдээллийг зөвхөн прокурорын байгууллагаас өгдөг болно

indexИрэх 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн аливаа гэмт хэргийн талаар ямар нэгэн мэдээллийг зөвхөн прокурорын байгууллагаас өгдөг болох гэнэ.

Тодруулбал, энэ нь ирэх оноос “хохирогч болон гэрчийн мэдээллийг нууцлах хуулийн заалт” хэрэгжиж эхлэж байгаатай холбоотой юм байна. Хуулийн заалт дагуу гэмт хэргийн тухай ямар нэгэн мэдээллийг зөвхөн прокурорын байгууллагаас хуулийн хүрээнд прокурорын заасан, боломжтой гэж үзсэн хэмжээнд өгөхөөр шийдвэрлэжээ.

Эл хууль хэрэгжиж эхэлснээр ямар нэгэн гэмт хэргийн төлөөр худлаа үнэн нь  мэдэгдэхгүй янз бүрийн мэдээлэл цацагдахаа больж, хохирогч болон сэжигтний нэр төр, ар гэрийнхэнд учруулах дарамт багасаж, мөрдөх ажиллагаанд ч саад учрах нь багасах бололтой. Мөн тухайн хэргийн талаар мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нь прокурорын зөвшөөрөлгүй мэдээлсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн  257 дугаар зүйл ангид “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэргийн мэдээ баримтыг задруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж зааснаар шийтгэх юм байна.

Зарим тохиолдолд дээрхи хууль хэрэгжиж эхэлснээр олон нийтийн гэмт хэргийн талаар мэдэх эрх хумигдаж, ард иргэдийг аливаа гэмт хэргээс сэрэмжлүүлэх зэрэг боломжууд хязгаарлагдмал болох юм.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …