Монголын пара байт харвааны холимог баг ДАШТ-ий алтан медалийн төлөө өрсөлдөнө

БНСУ-ын Кванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд болж байна.

Тэмцээнд 28 орны нийт 176 (эрэгтэй 111, эмэгтэй 65) тамирчин ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж байна.
Өчигдөр тус тэмцээний холимог багийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа.

Тэд шигшээд шалгарах замдаа Словени (6:0), Австрали (5:3), БНХАУ (5:1)-ын багийг буулган авсан бөгөөд энэ сарын 28-нд Итали улсын багтай алтан медалийн төлөө цэц мэргэнээ сорих юм.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …