Д.Ганзориг: Дайралтаас биеэ хамгаалахын тулд хурдан гүйдэг байх ёстой

логоСамурай гэхээр  эзэндээ үнэнчээ нотолж  харакери үйлдэж буй япон хүн бөгөөд тэднийг алуурчин, ганц  цавчилтаар л хүний  үхэх сэхэхийг  шийддэг хүн  мэтээр төсөөлж ирсэн. Гэтэл самуурай нь японы хамгийн дээд давхаргын хүмүүс байсан гэдэг. Тухайлбал, Японд нийгмийн  давхаргыг “Самуурай буюу элитүүд”, “Газар тариалан эрхлэгчид”, “Үйлдвэрлэл эрхлэгчид”, “Бизнес эрхлэгчид буюу наймаачид” гэж дөрөв ангилдаг байсныг  түүх өгүүлсэн байдаг.

“Өдгөө тэр “Самуурай буюу элитүүд”-ээс  үүдэлтэй “Кэндо” хэмээх зодооны урлагт дэлхий нийтээр хошуураад байгаа билээ. Энэ спортын талаар гардан тулаан бие хамгаалах урлагийн “Чоно” клубын ерөнхийлөгч, айкидогийн хар бүстэй, олон улсын кэндогийн гурван дантай Д.Ганзориг багштай 

ярилцсан юм.

-Хүүхэд залуус олноор хичээллэх болсон энэ спорт манай улсад хэдийд орж ирсэн бэ. Миний мэдэхээр цагдаагийнхан эхлээд  хи­чээллэж байсан гэдэг? 

-Үнэн, үнэн. Эхлээд цаг­даагийн тусгай хүчний хи­чээлийн шугамаар 1989 оноос орж ирсэн. 1994 оноос олонд түгээн дэлгэрүүлэх зо­рил­­­гоор цагдаагийн  тус­­гай бэлтгэлээс нь гаргаж  ний­­­тийн  хүртээл  болгож  эхэл­­сэн.

-Одоо манай улсад Кэн­догийн хэчнээн сургууль,  клуб  байдаг  вэ? 

-Кэндогийн хамрах хү­­рээ жил ирэх тусам өргө­­жиж  байгаа.  Дархан, Эрдэ­­нэт хо­туудад  клубын тоо нэ­мэгд­сэн.

Өнөөдрийн байд­­лаар ма­най улсад 10 гаруй клуб үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд  ихэнхийг нь цэрэг, цагдаа,  шүүхийн шийдвэр бие­лүүлэх газарт  байсан, кэндогийн анхны сурагчид клуб байгуулсан  байдаг.

-Спорт болгон өөр өө­рийн онцлогтой. Харин кэн­­­­до­­гийн  бусад спортоос д­а­­­вуу, онцлог тал нь юу юм бол?-Бусад спорттой ижил төстэй зүйл их бий. Гэхдээ  кэндо нь философийн  хувьд хүүх­дийн хүмүүжлийг  зөв тавьж өгөх, залуусын төлөв­шил­­төд эерэгээр, маш сайн нөлөөлдгөөрөө  онцлогтой. Кэндогоор хичээллэсэн хэн боловч маш их хатуужилтай болдог, бас өсөлтөд хүртэл нөлөөлдөг гэж  үздэг.

-Саяхан  улсын аварга шалгаруулах 10 дахь удаа­гийн тэмцээн болж өндөр­­лөсөн. Энэ тэмцээнийг яа­­­­гаад зөв­хөн ерөнхий бо­ловс­­­­ро­­лын сургуулийн су­рагч­­дын дунд явуулах бол­сон бэ?

-Кэндочид 10 дахь тэм­цээнээ зохион байгуулж байгаа нь бага амжилт биш. Харин яагаад сурагчдын дунд зохион байгуулсан гэ­­хээр цэрэг цагдаа, ар­мийн­хан энэ удаагийн ул­сын авар­га шалгаруулах тэм­­цээнд орол­­цохгүй гэсэн. Нө­гөө­­тэй­гүүр  хүүхдүүдэд нэ­­лээд боломж олгосон гэсэн үг.

-Охидууд хэзээнээс хи­чээллэж эхэлсэн бэ?

-Саяхнаас буюу 2005 оноос. Энэ төрөлд эмэг­тэй­чүүд илүү амжилт гаргадаг юм.

-Яагаад эмэгтэйчүүд илүү амжилт гаргадаг юм бол?

-Би түрүүн философийн тухай хэлсэн дээ. Эмэгтэй хүний далд  байдаг  дайчин чанарыг  ил гаргаж  өгдөг учраас  илүү их үр  бүтээл гаргадаг гэж  ойлгож болно.

-Зодооны урлагийнхан янз бүрийн дайралтаас  биеэ чадварлаг хамгаалдаг. Ту­хайлбал, күнфү, каратэ, таэк­­вондочид цохилт бүрийг хамгаалж,  няцаадаг. Кэн­­дочид ч гэсэн тийм хам­­гаалалт хийдэг үү?

-Бие хамгаалах  урлаг гэд­гийн гол утга нь л биеэ хамгаалах шүү дээ. Кэн­дочдын хувьд янз бүрийн дайралтаас биеэ хамгаалахын  тулд маш хурдан гүйдэг, сайн зугтдаг байх ёстой.

-Зугтаана гэдэг чинь жаа­хан хулчгар зан гэж ойл­годог шүү дээ?

-Энэ бол  биеэ хамгаалах хам­­гийн шилдэг арга. Амьд­рал дээр  кэндочид тэр бүр зодолдоод байдаггүй. Гэх­­дээ жирийн хүнээс өөр, маш сайн чадвар суусан  байдаг.

-Кэндогийн анхны хол­боо хэзээ байгуу­лагдсан, одоо ямар ямар холбоод бай­­­­­­­даг вэ?

-1989 онд цагдаагийн тус­гай  албаны  бэлтгэл хийдэг, тусгай арга барил заах хичээл гэдэг байхаас  “Улаанбаатар кэндо” клубын ерөнхийлөгч Батдорж, Кэндогийн хол­бооны удирдах зөвлөлийн  Батжаргал  нар анх үүсгэн байгуулж  байсан.

-Түрүүн та 10 дахь удаа­гийн Улсын аварга шал­­­га­­­руу­­­лах тэмцээнээ зо­­­­хион бай­гуулж байна гэ­дэг кэн­­доч­дын хувьд бага хугацаа биш гэсэн. Энэ хуга­цаанд  га­дагшаа тэм­­цээнд орол­цож байв уу?

-Энэ удаагийн УАШТ-нд байр эзэлсэн хүүхдүүд анх удаа Азийн аваргын тэм­цээнд  явах эрхээ авч байгаа юм.

 -Кэндогоор хичээллэж байгаа хүмүүсийг насны хувьд авч үзвэл? 

-Хичээллэгсдийн хамгийн  бага нь зургаа, ахмад нь 40 настай.

-Цаг зав гаргаж ярилц­санд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Хүүхэд залуусын дурлаж буй энэ спортын талаар сур­вал­жилж буй танай сонинд талархаж  байна.

Та бүхний ажилд  уран бү­тээлийн өндөр амжилт хүсье.

Санал болгох мэдээ

Сэлүүрт завины спортын Дэлхийн аварга, Олимпын медальт Кэйт Бишоп МҮОХ-нд зочиллоо

ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Их Британийн иргэн, “The Long Win” буюу “Алсуур ялалт” номын …