Баянгол дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд оюун ухаан, авхаалж самбаа сорих тэмцээн 40 дүгээр сургуулийн урлагийн танхимд 12дугаар сарын 09 өдөр боллоо. Үүнд 16 сургууль оролцсоноос тэргүүн байранд “Эрдмийн ундраа цогцолбор” сургуулийн баг шалгарч, удаах байранд 47 дугаар сургуулийн баг, гуравдугаар байранд 40 дүгээр сургуулийн баг тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналын эзэн боллоо. Тус тэмцээнийг Баянгол дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс болон Боловсролын хэлтэс хамтран зохион байгуулж “Оюун ухааны академи”-ийн багш нар шүүгчээр ажиллаа. Сурагчдын ой тогтоолт, сэтгэн бодох чадвар, авхаалж самбаа, хурд шаардсан ач холбогдол бүхий тэмцээн болж өнгөрлөө.
Эх сурвалж: http://www.bgd.mn