Чингэлтэй дүүрэг: Худалдан авах ажиллагааны алба шилдэг туршлагаар шалгарлаа

download (4)НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 09-ний өдрийг Авлигын эсрэг Олон улсын өдөр гэж тунхагласан билээ.

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам, Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Азийн сан, МерсиКорпс зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран нийгэмд хандсан олон талт арга хэмжээг зохион байгуулсан.

Эдгээр ажлуудын нэг нь улс орны хэмжээнд төрийн болон иргэний нийгмийн байгуулагуудын дунд сайн засаглалыг бэхжүүлэх, авлига хүнд суртлаас ангид байхын тулд амжилттай хэрэгжүүлж буй сайн туршлага тэргүүний үйл ажиллагааг шалгарууллаа.

Улсын хэмжээнд төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудаас сайн засаглалыг бэхжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулж, сайн туршлага туршлага нэвтрүүлсэн байгууллагын нэгээр Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба шалгарлаа.

Шалгаруулалтыг улсын хэмжээнд нээлттэй зохион байгуулсан ба Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааг нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулсан, 40 иргэнд худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалт зохион байгуулсан, 8 ажлын зураг төслийг бие даан боловсруулсан зэрэг үйл ажиллагаа нь төрийн байгууллагад үлгэр дуурайлал болохуйц сайн туршлага хэмээн тодруулж энэхүү нэр хүндтэй шагналаар шагнасан байна.

Р.Болормаа

http://chingeltei.gov.mn/

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …