Өглөөний мэнд

Америкийн алдарт зохиолч Марк Твен “Авсчин хүртэл бидний үхэлд харамсахаар амьдрах сан” гэж хэлсэн байдаг. Хэн нэгэн энэ үгээр жишээ татан амьдралын сайн сайхан, үнэ цэнийг магтан дуулдаг байж болох л юм. Гэхдээ тэд Монголын өглөөг, тэр тусмаа өвлийн гоо үзэсгэлэн, өнгө тунамал байгалийг үзээгүй болохоор авсчид нь тэгтлээ харамсахгүй биз. Нар туссан энгэрт хоттой хоньдын яраглан хивэх чимээтэй малчдын өвөлжөө. Өвөлжөөний хөл рүү байх баялаг устай булаг харзлан урсаж уур манан савсуулна. Үе, үе тасхийсэн чимээ гарч цуурайлсан чимээ нь урд уулыг мөргөн унаад чимээ тасрах. Цантсан дэрсний дундаас чөдөрлөж тавьсан морины хондлой цайвалзан үзэгдэх агаад толгой өргөн алсыг ширтэн уртаар санаа алдах нь сонсогдох шиг.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын …