Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар тогтоолын дагуу төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг улс орон даяар зохион байгуулагдаж байна.
Энэ хүрээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Төрийн албаны зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Гантулга, Мэргэжил, арга зүйн газрын мэргэжилтэн Б.Ринчинноров, Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч Ц.Золжаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдрөөс Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт ажиллаж байна.
Улсын үзлэгээр байгууллагын ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинг үнэлж, архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүгнэлт гаргах, зөвлөн туслах, цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойлно.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл