Хилийн боомт хүргэж өгөх нөхцөлтэй борлуулсан нүүрсний экспорт түүхэн амжилтыг шинэчлэв

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр нүүрсээ хөрш орны боомтуудад хүргэж өгөх нөхцөлөөр 2023 оны хоёрдугаар сараас биржээр борлуулж эхэлснээс хойш хүргэж өгөх нөхцөлтэй нүүрсний экспортын сарын хэмжээ 2 сая тонныг давж 2026 оны нэгдүгээр сард 137.8 сая ам долларын үнэлгээ бүхий 2.04 сая тонныг экспортолж өмнөх амжилтаа 58.76 мянган тонноор ахиуллаа.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрш орны хилийн боомт хүргэж өгөх нөхцөлтэй нүүрсний сарын экспортын хэмжээ анх удаа урт хугацаатаар борлуулсан гэрээний нүүрсний хэмжээг давж тус компанийн нийт сарын экспортын 55 хувьд хүргэлээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно

Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол …