ДАШТ-ий Сонгомол бөхийн төрлийн багийн дүнг шинэчиллээ

rӨнгөрсөн 9-р сард Унгар улсын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдсан бөхийн төрлүүдийн ДАШТ-ний сонгомол бөхийн төрлийн 120 кг-ын жинд түрүүлсэн Иран улсын бөх Амир Алиакбари допингийн шинжилгээнд бүдэрснээр алтан медалиа хураалгаж, бүх насаараа барилдах эрхгүй болсон билээ

Улмаар 120 кг-ын жингийн эхний 10 бөхийн нэрсэд өөрчлөлт орсон тул багийн дүнг шинээр боджээ. Багийн дүнг шинээр бодоход Иран улс 19 оноотой болсноор 8-р байр луу ухарсан бөгөөд тэд өмнө нь 4-р байранд бичигдэж байсан юм

Алт – Хейки Наби (Эстон)
Мөнгө – Риза Kaялп (Турк)
Хүрэл – Нурмахан Тиналиев (Казахстан)
Хүрэл – Йохан Эурен (Швед)
5-р байр – Михай Дик-Бардос (УНГАР)
5-р байр – Робби Смит (АНУ)
7-р байр- Эдуард Попп (Герман)
8-р байр – Радхоуане Чебби (Тунис)
9 –р байр Рамон Гарсия Гарсия (Доминикан)
10-р байр – Сергей Андрусик (ОХУ)

Сонгомол бөхийн төрлийн багийн дүнгээр эхний 10 байрт орсон орнууд

1. ОХУ /44 оноо/

2. БНСУ /37 оноо/

3. Унгар /31 оноо/

4. Армен /28 оноо/

5. Азербайжан /27 оноо/

6. Казахстан /21 оноо/

7. Турк /20 оноо/

8. Иран /19 оноо/

9. Финланд /15 оноо/

9. АНУ /15 оноо/

С.Болдгэрэл

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …