18:00 цагаас хойш юу идвэл зохистой вэ?

indexЗөвхөн турах гэж байгаа хүмүүс ч биш хүн бүр 18:00 цагаас хойш хоолноос татгалзах хэрэгтэй юм байна. Учир нь нар жаргахад бидний бие махбодийн биологийн цаг ч нарны нөлөөллөөс болж нойрсоход бэлтгэдэг тул 18:00 цагаас хойш идсэн хоол хүнс эрүүл мэндэд хортой нөлөө учруулж, ачаалал өгдөг аж. Мөн унтахын өмнө идсэн бүх хүнс өөх-тос болон биед хуримтлагддаг байна.

Магадгүй 18:00 цагаас хойш хоол хүнс идэхгүй болохоор өлсөнө гэж бодож байгаа байх. Тэгвэл эл цагаас өмнө хангалттай идсэн байхад өлсөж буй мэт санагдах нь хуурамч сэтгэхүйн дуршил байдаг. Энэ үед юм идэхийн оронд ус, тараг уух, ногоо ид. Мөн кино үзэх, ном унших, юм эмхэлж цэгцлэх зэргээр өлсөж байна гэсэн бодлоосоо сал.

Үүнээс гадна оройн хоолондоо тослог зүйлс, амттан, согтууруулах унда,а болон кофеин агуулсан шингэнээс татгалзах хэрэгтэй. Харин үдэш та биеийн илчлэгийг шатаах эслэг хүнс тухайлбал сагамхай загас, улаан лоолийн нухаш, лууван, манжин, алим, гүзээлзгэнэ, амтат гуа, жүрж, чангаанзыг сонгоорой.

index

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …