Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн зураач, зохиолч, түүхч Тангадын Мандирт хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн зураач, зохиолч, түүхч Тангадын Мандирт хүндэтгэл үзүүлэх ёслол 2025 оны хоёрдугаар сарын 13-нд Чингэлтэй дүүргийн 17-р хороонд болж өнгөрлөө. Тус ёслолыг Чингэлтэй дүүргийн 17-р хорооны Ахмадын зөвлөл зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ардын уран Т.Галсан, шог зураач, сэтгүүлч Ц.Байды, Болор цомын эзэн яруу найрагч М.Амархүү, яруу Г.Ишхүү, Л.Батцэнгэл зэрэг утга зохиолын анд, шавь нар нь хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.

Зохиолч,зураач, түүхч Тангадын Мандир гэдэг хүнийг мэдэхгүй Монгол хүн ховор. Түүний бичсэн “Саран зэв”, “Хорин нэгэн хөрөг” зэрэг нь өнөөгийн Монголчууд хийгээд, ирээдүйн хэдэн үеийн хүүхэд, залууст эх орноо хайрлах, эх түүхээрээ бахархах сэтгэлийг суулгах Монголын уран зохиолын ай савд ахин төрөхгүй түүхэн бүтээл хэмээн үнэлэгдсэн юм. Түүний бүтээлийг цувруулан бичих аваас нэлээд урт жагсаалт гарах тул алдартай бүтээлүүдийг нь онцлон дурдлаа.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 …