64-р цэцэрлэгийн хуучин барилгын суурин дээр тоглоомын талбай барина

p18bslqc1s1hlh1ft21h7017se1mq01НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 12 сарын 13-ны өдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 64-р цэцэрлэгийн барилгыг хөрөнгө бүртгэлээс хасах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Уг асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулсан юм. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор тосгонд байрлах 64 дүгээр цэцэрлэгийн хуучин барилга байгууламжийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05-157/4138, 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 07-208/1812 тоот дүгнэлт, 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02-07-79/132 тоот актыг үндэслэн цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэж үзжээ. Мөн 64-р сургуулийн шинэ барилга нь хүүхдийн тоглоомын талбайд баригдсанаас хүүхэд тоглох талбайгүй болсон ба хуучин шинэ барилга нь хоорондоо 5 метрийн зайтай байрлаж байна. Тиймээс Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэгийн 50,391,100.0 /тавин сая гурван зуун ерэн нэгэн мянга нэг зуу/ төгрөгийн бүртгэл бүхий барилга, байгууламж, агуулахын байрыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шаардлагатай байгааг хэлсэн юм. Энэхүү 64-р цэцэрлэгийн хуучин барилгын суурин дээр хүүхдийн тоглоомын талбай байгуулах хэрэгтэй гэдгийг Тэргүүлэгчид сануулан нийслэлийн хөрөнгөөс хасах тухай тогтоолыг санал нэгтэйгээр баталлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …