96 мянган тонн нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 96.0 мянган тонн нүүрсийг нийт 7.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. Үүнд:
✅1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонн, 84.6 ам.доллароор арилжаалж нийт 5.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 8 оролцогч оролцож үнэ 10.5 ам.доллароор буюу 14.2% өслөө.
✅1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонн, 75.9 ам.доллароор арилжаалж нийт 2.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 8.0 ам.доллароор буюу 11.8% өслөө.
2026 онд 34 удаагийн арилжаагаар 181.7 сая ам.долларын үнийн дүн бүхий 2.2 сая тонн нүүрс арилжлаа.

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …