Архангай аймгийн эрүүл мэндийн төв ходоодны хорт хавдрын эмчилгээг нэвтрүүлнэ

 УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эмч ажилчидтай уулзлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 21 аймгаас анх удаа олон улсын жишигт нийцсэн 300 ортой эмнэлгийн барилга ашиглалтад орсноор эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин, нөхцөл сайжирч, иргэдийн ая тухтай эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдсэн.

Харин өнөөдөр тус эмнэлэг тусламж үйлчилгээний цар хүрээгээ тэлж, Хавдрын тасагтай болж, элэг цөсний хавдрын мэс засал 40 орчмыг хийж, бай болон хими эмчилгээг нэвтрүүлээд байна. Ойрын хугацаанд ходоодны хорт хавдрын эмчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа аж. Мөн нярайн найман төрлийн эрт илрүүлгийг хийж байгаа гэв.

Архангай аймаг Элэг бүтэн монгол хөтөлбөрийг хамгийн сайн хэрэгжүүлсэн учраас элэгний хорт хавдрын нас баралт хоёр дахин буурсан үр дүн гарчээ

Санал болгох мэдээ

УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, Монгол Улсын …