Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 2 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 80 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбогдох өргөдөл, гомдол зонхилжээ. Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 329 өргөдөл, гомдлын 226-г нь шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 194 дуудлага хүлээн авав.

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …