“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо

НЕБ-ын сургуулийн хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор “Сүүн дархлаа” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаагаар ахлуулсан ажлын хэсгийн хуралд “АПУ дэйри” ХХК-ийн удирдлагууд болон холбогдох албаныхан оролцлоо. 

Ээлжит ажлын хэсгийн хурлаар “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш гарсан хүндрэл бэрхшээлүүдийг ярилцаж, цаашид сайжруулах шаардлагатай асуудлуудыг хэлэлцсэн юм. Энэ үеэр “АПУ дэйри” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнай “Сайн” сүүг монгол хүүхдийн эрүүл мэндийг дэмжиж, шимт бодисын дутагдлаас сэргийлэх зорилгоор үнээний цэвэр сүүгээр хийдэг. Иймд сургууль дээр сүү, сүүн бүтээгдэхүүн хүргэгдэж очсоны дараах хадгалалт болон хөргүүрийн температур тохируулах зэрэг асуудлыг хамтран сайжруулах шаардлагатайг онцолж, санал нэгдлээ.  

Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, дархлааг сайжруулах зорилготой “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт энэ хичээлийн жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 189 мянга гаруй хүүхдийг долоо хоногт гурван удаа хамруулж байна. Ирэх жил нийслэлийн ЕБС-ийн 1-12 дугаар ангийн бүх сурагчийг хамруулахыг зорьж байгаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Санал болгох мэдээ

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын …