2026 ОНЫ I УЛИРЛЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА

Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх 1 дүгээр улирлын ерөнхий шалгалт өнөөдөр буюу 2026.03.05-нд зохион байгуулагдаж дууслаа.
2026 оны I улирлын шалгалтад оролцохоор нийслэлд 1540 иргэн, 21 аймагт 1552 иргэн, нийт 3092 иргэн бүртгүүлсэн.
Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод бүртгүүлэгчдээс 1049 иргэн буюу 68,1 хувь, 21 аймагт бүртгүүлэгчдээс 1078 иргэн буюу 69,4 хувь нь шалгалтад тус тус оролцлоо.
Хөгжлийн бэрхшээлтэй 26 иргэн бүртгүүлснээс 18 иргэн шалгалт өгч, 5 иргэн тэнцэв.
Төрийн албаны ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод бүртгүүлж, шалгалтаа өгсөн нийт оролцогчдоос 365 иргэн буюу 34,8 хувь, 21 аймгийн нийт оролцогчдоос 336 иргэн буюу 33 хувь нь тус тус тэнцсэн байна.
Шалгалтын явцад техникийн болон бусад хүндрэл бэрхшээлгүй, хуваарийн дагуу хэвийн явагдаж дууслаа.

Санал болгох мэдээ

УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, Монгол Улсын …