Монгол Улсад аутизмтай хүүхэд болон насанд хүрэгчдийн эрх, хэрэгцээг тусгайлан зохицуулсан хууль одоогоор байхгүй байгаа юм. Үүний улмаас аутизмтай иргэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, ажил эрхлэлт болон насанд хүрэх шилжилтийн үед бодлогын орхигдолд өртөх, төрийн байгууллагуудын уялдаа сул байх нөхцөл байдал түгээмэл байгаа аж.
Иймд иргэн Ц.Мөнх-Эрдэнэ Аутизмтай иргэдийн тусгай хууль санаачлах тухай өргөдлийг иргэдийн санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг “D.parliament”-д гаргажээ. Одоогоор тус өргөдөлд 7119 иргэн гарын үсэг зураад байна. Энэ сарын 23-ны өдрийн 13:46 минут хүртэл тус өргөдөлд иргэдээс санал авах аж.
Уг өргөдлийг санаачилсан иргэн Ц.Мөнх-Эрдэнэ “Олон улсад, тухайлбал Их Британи, Хойд Ирланд зэрэг улс аутизмтай иргэдийн тухай тусгай хууль баталж, төрийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгосноор аутизмтай иргэдийн амьдралын чанар, нийгмийн оролцоог бодитоор сайжруулсан сайн туршлага бий. Иймд Монгол Улсад аутизмтай хүүхэд болон насанд хүрэгчдийг хамарсан, салбар хоорондын уялдааг хангасан, хүүхдээс насанд хүрэгч рүү шилжих дэмжлэгийг баталгаажуулсан “Аутизмтай иргэдийн тухай тусгай хууль” санаачлан боловсруулах шаардлагатай” гэжээ.
Тус өргөдлийн холбоос: https://petition.parliament.mn/Detail?id=6bdd784b-6f0f-4b96-a089-827c7b0b1462
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл