“Сэтгэл судлал таны амьдралд” сэтгүүлд таны сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих бүх зүйл бий

“Сэтгэл судлал таны амьдралд” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарчээ.
Монгол Улс 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн боловсролын салбарт, тэр дундаа ерөнхий боловсролын сургуульд боловсролын сэтгэл зүйчийг бэлтгэл ажиллуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын ерөнхий боловсролын 3 сургууль тутмын 2 нь мэргэжлийн, мэргэшсэн сэтгэл зүйчээр хангагдаад байна.
Боловсролын сэтгэл зүйчдийг бэлтгэх, мэргэшүүлэх ажлыг Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг төрийн байгууллага дор хамтран хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.
Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй нэг чухал төсөл бол “Сэтгэл судлал таны амьдралд” сэтгүүл юм. 2022 оны 4 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл нийт 24 дугаарыг эрхлэн гаргажээ.
Олон нийтийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх, сутгэл судлалын салбарыг олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү сэтгүүлийг боловсролын салбарын удирдлага, багш, ажилтан, эцэг эх асран хамгаалагч Та захиалан уншаарай.
Энэ удаагийн дугаарт ерөнхий боловсролын сургуулийн орчинд суралцагчдын авьяасыг хөгжүүлэх боломж, идэвхтэй хөдөлгөөн ба сурлагын амжилтын хамаарал, аутизмын хүрээний онцлогтой хүүхдийн сэтгэл зүйн аюулгүй байдлыг дэмжих тухай зэрэг олон чухал асуудлыг хөнджээ. Мөн “хүүхэд бүрд ээлтэй сургууль ямар байх ёстой вэ?”, “хүүхдэд шүүмжлэлийг хэрхэн зөвөөр илэрхийлэх вэ?”, “алдаа гаргахыг суралцах боломж болгон хувиргах нь яагаад чухал вэ?” зэрэг өдөр тутмын боловч гүн гүнзгий ач холбогдолтой сэдвүүд багтжээ.

Санал болгох мэдээ

“Шинэсаран“ гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо

​  Хүчирхийллийн золиос болсон хохирогчдыг хамгаалах нь төрийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа байдаг. Дэлхий нийтэд сорилт …