Өнгөрсөн долоо хоногт төгрөгийн ханш 51,29 төгрөгөөр чангарлаа

indexӨнгөрсөн долоо хоногт ам.доллар төгрөгийн эсрэг нийт 51 төгрөг 29 мөнгөөр суларсан байна. Өнгөрсөн баасан гарагийн байдлаар төгрөг ам.долларын эсрэг чангарч нээгдэв. Ам.доллар төгрөгийн эсрэг 1691 төгрөг 69 мөнгөнөөс 1671 төгрөг 93 мөнгө хүрч 19 төгрөг 76 мөнгөөр суларсан бол евро төгрөгийн эсрэг 2334 төгрөг 70 мөнгөнөөс 2301 төгрөг 24 мөнгө хүрч 33 төгрөг 46 мөнгөөр,  Фунт төгрөгийн эсрэг 2873 төгрөг 78 мөнгөнөөс 2729 төгрөг 84 мөнгө хүрч 43 төгрөг 94 мөнгөөр суларлаа.

Харин иень төгрөгийн эсрэг 16 төгрөг 45 мөнгөнөөс 16 төгрөг 14 мөнгө хүрч 31 мөнгөөр, юань 278 төгрөг 61 мөнгөнөөс 275 төгрөг 34 мөнгө хүрч 3 төгрөг 27 мөнгөөр суларсан байна. Энэ долоо хоногт ч мөн ам.долларын ханш төгрөгийн эсрэг суларсаар байх төлөвлтэй байгаа юм.

Сонирхуулахад, ам.долларын ханш өнгөрсөн сартай харьцуулахад 80 төгрөгөөр буураад байна. 11-ээр сарын сүүлчээр ам.долларын ханш 1750 төгрөг байсан бол өнөөдөр “Найман шарга” зах болон бусад арилжааны банкуудаар ам.долларын ханш 1671 төгрөгөөр зарагдаж байна.

index

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …