Нийт 4,866 байгууллага архив,албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт хамрагдлаа

Улсын үзлэг нь төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын өнөөгийн байдлыг үнэлэх, түвшинг тогтоох, хуулийн хэрэгжилтийн бодит нөхцөл байдлыг тодорхойлох, цаашдын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм.

  Энэ удаагийн улсын үзлэг нь 2019 оноос хойш буюу  6 жилийн дараа хийгдсэн бөгөөд 2020 онд батлагдан хэрэгжиж буй Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай  хуулийн хэрэгжилтийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгснөөрөө онцлогтой боллоо.

  Улсын хэмжээнд нийт 4,866 байгууллага улсын үзлэгт хамрагдаж, нэгдсэн дундаж дүн 83.6 хувьтай дүгнэгдэв.

  Төв комиссын энэ удаагийн хурлаар улсын үзлэгийн зохион байгуулалт, үр дүн, тайлан, үнэлгээ, санал, танилцуулга болон Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын нэгдсэн дүнтэй холбоотой  асуудлаар нийт гишүүдийн саналыг авч хэлэлцлээ.

  Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт,  ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн дүнг үндэслэн Засгийн газраас холбогдох шийдвэр гарна.

Санал болгох мэдээ

ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив

​УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.05.26/ Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд 12 цагт 57.1 хувийн ирцтэй хуралдаж, долоон …