Шадар сайд Х.Ганхуяг дорноговь аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтэст ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Дорноговь аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцов.
 Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын аюулгүй байдлыг хангах, гадаад худалдааг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, импортыг зохистой хянах, олон улсын стандартыг нэвтрүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилтуудыг тусгасан байдаг.
 Энэ хүрээнд “Засгийн газраас Стандарт, хэмжил зүйн салбарт онцгой анхаарч 2013-2022 онд буюу 10 жилийн хугацаанд нийтдээ 300,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байсныг эрс нэмэгдүүлж, 2024, 2025 онуудад нийт 14,0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсвийг баталж, шаардлагатай эталон, тоног төхөөрөмжийг дэс дараатайгаар шийдвэрлэж эхлээд байгаа билээ.
 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг: “Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг дэмжих зорилгоор “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна” хэмээн дурдлаа.
Мөн Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан лабораториудын чиг үүрэг, үйлчилгээ, хүний нөөцийн давхцлыг арилгаж, бүс, байршлаар нь хамтын ажиллагааг хөгжүүлэх аж.
 Дорноговь аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хувьд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгээр тодорхой хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлж, сорилтын лабораторийн тоног төхөөрөмж, эталон, техник хэрэгслийг шинэчилсэн нь хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулсан юм.

Санал болгох мэдээ

“Барилгын дулаалгын материалын чанар стандарт” хэлэлцүүлэг болж байна

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Нийслэлийн хяналт шалгалтын газар хамтран …