Алба хаагчид 6 иргэний амь насыг авран хамгаалж, 853 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.03.16-2026.03.22/ нийслэлийн 7 дүүрэг, 13 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж,  6 иргэний амь насыг авран хамгаалж, 853  иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа.

Нийт дуудлагын 80 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, хоёр нь шар усны үер, 7 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Санал болгох мэдээ

“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг Усны газарт үүрэг болгов

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт …