Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад зориулсан гамшгаас хамгаалах сургалт, дадлага үргэлжилж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад зориулсан гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газар, нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газар, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ, Бодлогын судалгаа, шинжилгээний төв ОНӨТҮГ, Нэгдсэн төслийн удирдлагын ОНӨТҮГ зэрэг байгууллагын 600 гаруй удирдлага, ажилтан, албан хаагч сургалтад хамрагдлаа.

Сургалтаар гамшгаас хамгаалах бэлэн байдал, төлөвлөлт, хариу арга хэмжээний зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй, байгууллагын галын аюулгүй байдал, газар хөдлөлтийн талаарх мэдлэг, ойлголтыг олгож буй. Оролцогчид сургалтыг үр дүнтэй болсныг онцолж, гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлснээ илэрхийллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Санал болгох мэдээ

ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив

​УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.05.26/ Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд 12 цагт 57.1 хувийн ирцтэй хуралдаж, долоон …