Зөвлөх үйлчилгээний жагсаалтад орох санал ирүүлэхийг урьж байна

Нийслэлд хэрэгжиж  буй “Улаанбаатар Арена”, “Усан Спортын ордон”, “Хүнсний хангамж цогцолбор төв”, “Агро-сити хүнсний нарийн ногооны хүлэмж” зэрэг төсөлд зөвлөх үйлчилгээний жагсаалтад орох санал ирүүлэхийг урьж байна. Тодруулбал, дээрх төслүүдэд бүрэн шинжилгээ, түншлэлийн эх төсөл боловсруулах, төсөвт үзүүлэх нөлөөллийн тооцоо, шинжилгээ хийх, мөнгөний үнэ цэнгийн судалгаа хийхтэй холбоотойгоор хууль зүй, санхүү, байгаль, орчин, нийгмийн нөлөөлөл, эрсдэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм.

Зөвлөх үйлчилгээний саналыг дараах мэдээллийн хамтаар ирэх дөрөвдүгээр сарын 6-ны дотор хүлээн авна.

  • Зөвлөх нь хувь хүн бол мэргэжлийн ур чадвар, туршлагын мэдээлэл;
  • Хуулийн этгээд бол голлох мэргэжилтэн, үйл ажиллагааны арга барилтай холбоотой мэдээлэл;
  • Ижил төрлийн үйлчилгээ үзүүлж байсан туршлагын мэдээллийг хавсаргана.

Дэлгэрэнгүй жагсаалтад орсон зөвлөхүүдээс захиалагчаас тогтоосон шаардлагыг хангасан, хамгийн сайн хэмээн үнэлэгдсэн тав хүртэлх зөвлөхийг сонгоно. Ийнхүү хураангуй жагсаалтад багтсан оролцогчдод саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх юм.

Саналыг “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Амарын гудамж 2, Соёлын төв өргөөний 302 тоот хаягаар эсхүл ppp@ulaanbaatar.mn цахим шуудангаар хүлээн авна.

Холбоо барих утас: 7011-0071

Санал болгох мэдээ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад зориулсан гамшгаас хамгаалах сургалт, дадлага үргэлжилж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад зориулсан гамшгаас хамгаалах …