Маргааш чөлөөт бөхийн хөнгөн жингийн аварга шалгаруулна

images“Тулгат” клубийг үндэслэгч, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Н.Ганбаатар агсны нэрэмжит чөлөөт бөхийн хөнгөн жингийн аварга шалгаруулах тэмцээн 3 дахь жилдээ болох гэж байна.

“Тулгат” клуб, болон Монголын чөлөөт бөхийн холбоотой хамтран зохион байгуулах тэмцээн маргааш буюу 12-р сарын 17-нд 16:00 цагаас “Буянт Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдах юм. Тэмцээнд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн хөнгөн дөрвөн жингийн шилдэг бөхчүүд оролцох юм байна. Н.Ганбаатар агсан нь МУГТ Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Б.Батбаяр, С.Боргил нарыг бэлтгэн гаргасан билээ.

index

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …