“Turquoise Hill” нэмэлт хувьцаагаа 2.40 ам.доллараар худалдаална

index“Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компани 2.4 тэрбум ам.доллар босгохоор “rights offering” буюу өөрийн хувьцаа эзэмшигчдэдээ нэмэлт хувьцаа худалдан авах эрхийг гаргаад буй билээ. Энэхүү нэмэлт хувьцааны арилжаагаар “Turquoise Hill” компани нэг тэрбум хувьцааг өөрийн хувьцаа эзэмшигчдэдээ арилжаалахаар байгаа юм.

Тус компани энэ сарын 12-нд Нью-Йорк, NASDAQ, Торонтогийн хөрөнгийн бирж дээр нэмэлт хувьцаагаа арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн хаалтын ханшаас 42 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 2.40 ам.доллар (2.53 канад доллар)-аар худалдаалж эхлэх тухайгаа өчигдөр албан ёсоор зарлажээ. Нэмэлт хувьцааны арилжаанд тус компанийн хувьцаа эзэмшигч бүр оролцох эрхтэй бөгөөд эзэмшиж буй нэгж хувьцаа бүрийн тоогоор хувьцааг хөнгөлттэй үнээр авах эрхээ хэрэгжүүлэн хувьцаа худалдаж авах юм. Энэхүү хугацаа нийт 27 өдөр буюу ирэх нэгдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэх сонирхолгүй хувьцаа эзэмшигчид өөрийн эрхээ бусад хувьцаа эзэмшигчдэд арилжих боломж бас нээлттэй ажээ.

Харин нэмэлт хувьцаа худалдаж авах эрхээ бусдад зарснаар тухайн хувьцаа эзэмшигчийн “Turquoise Hill” компанид эзэмших хувьцааны эзэмшлийн хэмжээ нь буурах юм байна. Учир нь уг арилжааны дүнд тус компанийн нийт 1.01 тэрбум хувьцааны тоо хоёр дахин нэмэгдэхээр байгаа юм. үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …