Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуаньтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар гамшгаас хамгаалах салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил орчмын бүсийн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулахад хамтран ажиллах талаар хэлэлцсэн юм.

Мөн Онцгой байдлын алба хаагчдын хот дахь эрэн хайх, аврах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар талууд тохиролцлоо.

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …