Иргэн та 6 сарын 1-ээс 1072 хувьцаагаа өвлүүлэх боломжтой боллоо

Өнөөдөр /2026.04.29/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн бүртгэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан 132,203 иргэний хувьцаа өвлөгдөх нөхцөл бүрдлээ.

Мөн энэ тогтоол нь “Эрдэнэс Тавантолгой” компанийг 2026 онд багтаан нээлттэй компани болох бэлтгэл ажлыг хангах нөхцөл болж байна.

Иргэдийн хувьцаа өвлөх хүсэлтийг цахимаар шийдвэрлэх системийн хөгжүүлэлт, туршилт тохируулгын ажлыг хийж, бэлэн болгожээ. Оролцогч байгууллагуудын харилцан мэдээлэл солилцож, бүрдүүлэх, иргэдэд хувьцаа, ногдол ашиг өвлөх талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгч, сурталчлан таниулах зэрэг бэлтгэл ажлыг хангах зорилгоор энэ тогтоолыг 2026 оны зургадугаар сарын 01-нээс дагаж мөрдөнө.

Өнөөдрийн байдлаар тус компанийн гаргасан 12.0 тэрбум ширхэг хувьцааны 8.8 тэрбум ширхэг буюу 73.50 хувийг төрийн өмчийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК, 7.1 сая ширхэг буюу 0.06 хувийг үндэсний 488 аж ахуйн нэгжүүд. 3.1 тэрбум ширхэг буюу 26.44 хувийг Монгол Улсын 3,408,021 иргэн эзэмшиж байна.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Монгол, Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт болно

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Оросын Холбооны Улсаас Монгол …