“Шил ажиллагаа” шилэн индексийн 2026 оны I улирлын тайлангийн талаар Баян-Өлгий аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан мэдээлэл өглөө.
Тайлангийн дүнгээс үзэхэд, нийт 212 мэдээлэл хариуцагч байгууллагаас 184 нь хуульд заасан хугацаанд нээлттэй мэдээллийн нэгдсэн систем /shilen.gov.mn-/д мэдээллээ байршуулж, ил тод байдлыг ханган ажиллалаа.
Ирүүлсэн тайлангийн дундаж үнэлгээ 85.69 хувьтай байна. Үүнээс 10 байгууллага 100 хувийн үнэлгээ авч, ил тод байдлыг бүрэн ханган ажиллалаа. Үүнд Алтанцөгц сумын ИТХ, Баяннуур сумын Цэцэгт багийн ЕБС, Булган сумын ЗДТГ, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Дэлүүн сумын ИТХ, аймгийн Мал эмнэлгийн газар, Толбо сумын ИТХ, Толбо сумын Эрүүл мэндийн төв, аймгийн Хөгжимт драмын театр, Өлгий сумын 9 дүгээр цэцэрлэг багтаж байна.
Мөн ил тод, нээлттэй байдлыг хангах энэхүү ажлыг идэвх санаачилгатай хэрэгжүүлж, тайлангаа хугацаанд нь ирүүлсэн 184 байгууллагад талархал илэрхийлье. “Шилэн байдал бол төр, иргэний итгэлийн үндэс” хэмээн онцоллоо.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
