Гадаад худалдааны тэнцэл 2 тэрбум орчим долларын алдагдалтай гарчээ

7c764d8438557c60bigҮндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ оны эхний 11 сарын байдлаар 3,8 тэрбум долларын экспорт, 5,8 тэрбум долларын импорт хийжээ. Гадаад худалдааны тэнцэл хоёр тэрбум орчим долларын алдагдалтай гарчээ. Арваннэгдүгээр сард 381 сая долларын экспорт хийсэн бол 514 сая долларын импорт хийжээ. Импорт долдугаар сараас хойш дөрвөн сарын турш тасралтгүй буурч байгаа юм.

Эхний 11 сард 3,1 тэрбум долларын эрдэс бүтээгдэхүүн экспортолсон нь нийт экспортын 81 хувийг эзэлж байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 12,9 хувиар буурчээ. Зөвхөн арванэгдүгээр сард 342,7 сая долларын эрдэс бүтээгдэхүүн экспортолсон нь аравдугаар сартай харьцуулахад 11,4 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6,3 хувиар тус тус өссөн байна.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …