“Арсенал” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа

Аваргуудын лигийн хагас шигшээгийн хариу тоглолтод Английн “Арсенал” багийн хөлбөмбөгчид Испанийн “Атлетико” багийг 1:0 харьцаагаар хожсоноор финалд шалгарлаа.

Лондоны “Этихад” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын 45 дахь минутанд Букайо Сака цорын ганц гоолыг оруулсан байна. Хоёр багийн эхний тоглолт 1:1 харьцаагаар дууссан тул хоёр тоглолтын нийлбэр дүнгээр арсеналчууд финалд шалгарлаа.

Одоо “Арсенал” баг Францын “Пари Сен-Жермен” ба Германы “Бавариа” багуудын хожсонтой нь тоглоно. Эхний тоглолтод парисчууд өөрийн талбайд германчуудыг 5:4 харьцаагаар хожсон бөгөөд хариу тоглолт өнөөдөр Мюнхенд болно.

Ийнхүү “Арсенал” баг Аваргуудын лигийн тэмцээний финалд хоёр дахь удаагаа шалгарч байна. Өмнө нь 2006 онд финалд шалгараад Испанийн “Барселона”-д 1:2 харьцаагаар хожигдсон юм.

Аваргуудын лигийн тэмцээн бол Европын хамгийн том, хамгийн нэр хүндтэй клубийн түвшний тэмцээн юм. Тус тэмцээнд Испанийн “Реал Мадрид” баг хамгийн олон буюу 15 удаа түрүүлжээ.

Финалын тоглолт Будапешт хотноо тавдугаар сарын 30-нд болно.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, нийтэд зориулсан тохижилт хийнэ

​Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 32Б байрны арын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, …