НҮБХХ-ИЙН ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ГЭРЧИЛГЭЭЖИЛТ ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦЛАА

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-өөс хэрэгжүүлдэг Жендэрийн эрх тэгш байдлын гэрчилгээжилт хөтөлбөрийн талаар танилцуулга, мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулагдлаа.

​

Тус хөтөлбөр нь байгууллагын чадавхыг бэхжүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийг сайжруулах замаар удирдлагын манлайлал, шийдвэр гаргалт, хариуцлагатай засаглалыг дэмжихэд чиглэдэг онцлогтой юм. Уулзалтын үеэр НҮБХХ-ийн Жендэрийн шинжээч Н.Уянга, Жендэрийн Үндэсний эксперт Б.Оюун, Жендэрийн Үндэсний шинжээч О.Туяа нар хөтөлбөрийн зорилго, хэрэгжилт, үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал солилцлоо.

​

Жендэрийн эрх тэгш байдлын гэрчилгээжилт хөтөлбөр танилцуулах уулзалтад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу болон компанийн удирдлагууд, ажилтнуудын төлөөлөл оролцлоо. НҮБХХ-ийн суурин төлөөлөгчийн газрууд “Жендэрийн эрх тэгш байдлын гэрчилгээжилт” (UNDP Gender Equality Seal Certification)-ийн хүрээнд өдөр тутмын үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад жендэрийн мэдрэмжтэй хандлагыг нэвтрүүлж, байгууллагын түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг бодитоор хэрэгжүүлж буйгаа баталгаажуулдаг байна.

​

Эх сурвалж Ett.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн …